메뉴 건너뛰기
.. 내서재 .. 알림
소속 기관/학교 인증
인증하면 논문, 학술자료 등을  무료로 열람할 수 있어요.
한국대학교, 누리자동차, 시립도서관 등 나의 기관을 확인해보세요
(국내 대학 90% 이상 구독 중)
로그인 회원가입 고객센터 ENG
주제분류

추천
검색

논문 기본 정보

자료유형
학술저널
저자정보
Alimaa Ayushjav (Mongolian Academy of Sciences)
저널정보
한국몽골학회 몽골학 몽골학 제70호
발행연도
2022.8
수록면
75 - 88 (14page)

이용수

표지
📌
연구주제
📖
연구배경
🔬
연구방법
🏆
연구결과
AI에게 요청하기
추천
검색

초록· 키워드

오류제보하기
: Малчин монголчууд од эрхисийн байдлыг ажиглан учир болох цаг уурын эрсдэлийг тооцоолж аюулд өртөлгүй хүн малаа аварч, нүүдэл суудлаа зохицуулж иржээ. Тухайлбал, сарны байдал, ялангуяа хаврын тэргүүн сарын шинийн хоёрны сар, тэнгэрийн сар болон мичид 6 одны тохиолыг ажиглаж ирэх улирлын цаг агаарыг баримжаалах зэрэг болно. Үүний сацуу жил бүр ээлжлэн давтагдах улиралын цаг уурын байдлыг ажиглан мэдэж амьдрал ахуйгаа зохицуулан хөтөлдөг. Ийм ажиглалтын нэг бол өвлийн улирлыг 9 хоногоор ангилан 81 хоногоор тооцоолох арга юм. Үндсэндээ өвлийн хүйтний байдлыг тодорхойлох арга гэж болно. Аргын тооллоор жил бүрийн 12 сарын 22 буюу жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнөөс эхлэн 9х9=81 хоногоор мөчлөн тоолж эхэлнэ. Үүнийг “Есийн тоолол” гэнэ. 9х9=81 хоног дуусахад хаврын улиралтай золгоно гэсэн үг. 9-ийн тооллыг дотор нь балчир гурав, идэр гурав, өтөл гурав гэж бас ангилна. Эдгээр нь өвлийн хүйтний эрчийг илэрхийлдэг. Өгүүлэлд монголчуудын энэ тоолол нь солонгосын 24 бага улирлын хуваалтыг дурдсан болно. Тухайлбал, өвийн эхэн 11 сарын 7-ноос эхлэн бага цас (11 сарын 22), их цас (12 сарын 7), өвлийн туйл (12 сарын 22), бага хүйтэн (1 сарын 6), их хүйтэн (1 сарын 21) хэмээн тоолдог нь Азийн дөрвөн улиралтай улс орнуудын хөдөө аж ахуйн улирлын хуанли буюу аж ахуй эрхлэх, зан үйлийн баяртай уялдсан тус бүрийн өвөрмөц тоололтойг харуулж байна. Энэчлэн монголчууд өвлийн хүйтэн хугацааг 9-өөр тоолохдоо уран шүлгээр илэрхийлнэ. Энэхүү аман шүлэг нь алив хүн цээжилж тогтооход хялбар бөгөөд хүйтний эрч чангарч, сулрах байдлыг байгаль цаг уур, хүний ахуйд гарах өөрчлөлтэй эвтэйхэн нийцүүлэн илэрхийлсэн байдаг. 9 тоолох аман шүлгүүд нь олон хувилбартай бөгөөд уламжлалт хэлбэр нь нутаг орон, угсаатны онцлогийг тодорхой хэмжээнд илэрхийлдэг. Харин орчин үед хөгжилтэй, хошин байдалд оруулан шүлэглэдэг нь орчин үеийн аман зохиолын жишээ төдийгүй нийгмийн шүүмжлэлт чиг хандлага нь тусгалаа олсныг жишээ баримтаар баяжуулан өгүүлсэн болно.

목차

등록된 정보가 없습니다.

참고문헌 (0)

참고문헌 신청

함께 읽어보면 좋을 논문

논문 유사도에 따라 DBpia 가 추천하는 논문입니다. 함께 보면 좋을 연관 논문을 확인해보세요!

이 논문의 저자 정보

최근 본 자료

전체보기

댓글(0)

0